Robot Process Automation

Бизнесийн үйл ажиллагаанд олон дахин давтагдаж хийгддэг ажлуудыг автоматжуулах шийдэл

UiPath Business Automation Platform

UiPath нь 2005 оноос хойш RPA чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийд тэргүүлэгч технологийн компани юм.

Манай компаний хувьд 2022 онд албан ёсны партнер болсон бөгөөд UiPath Business Automation Platform-н талаар бүх төрлийн зөвлөгөө өгөх, лиценз худалдах, нэвтрүүлэлт хийх, робот хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Discover

Процесс болон ажлуудыг сайжруулах боломжыг тасралтгүй илрүүлж, хамгийн өндөр өгөөжтэй (ROI) хэсгийг тодорхойлоход тусална.  

(Process mining, Task mining, Automation hub)

Automate

UI болон API-ээр дамжуулан хиймэл оюун ухаан ашиглан процессуудыг автоматжуулах роботууд хөгжүүлж бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.

(Studio, Apps, Robots, Assistant, Document understanding, Action center)

Operate

Роботууд ажиллуулах, аливаа үл тохирол, алдааг засах, гүйцэтгэлийг хянах, аналитик мэдээлэл гаргана.

(Insights, Orchestrator, Test manager, Automation cloud)

AssistEdge Automation Platform

AssistEdge нь EdgeVerve Systems-ийн боловсруулсан автоматжуулалтын бүтээгдэхүүнүүдийн иж бүрдэл бөгөөд 2012 онд байгуулагдсан.

EdgeVerve нь дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн үйлчилгээ, зөвлөх компаниудын нэг болох Infosys-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани юм. Байгуулагдсан цагаасаа хойш AssistEdge нь иж бүрэн робот процессын автоматжуулалтын (RPA) платформ болохын тулд тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалтыг хийсээр ирсэн.

Power Automate | Microsoft Power Platform

Майкрософт компанийн бүтээгдэхүүн болох Power Automate нь байгууллагын ажлын урсгалыг автоматжуулах, давтамжтай ажлуудыг хялбарчлахад зориулсан. Бусад Microsoft-ын бүтээгдэхүүнтэй нэмэлт хөгжүүлэлтгүйгээр интеграци хийгддэг тул хөгжүүлэлтэнд зарцуулах хугацаа бага байдаг.

Интерфейс болон бусад платформуудтай холбогдох нь хялбар тул бизнес хэрэглэгч ч гэсэн сурах боломжтой. Power Automate-ийн  талаар бүх төрлийн зөвлөгөө өгөх, лиценз худалдах, нэвтрүүлэлт хийх, хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Та байгууллагадаа RPA шийдэл сонирхож байна уу?

Бид танд өрсөлдөхүйц давуу талыг бий болгох шийдлийг санал болгож байна.