Програм хөгжүүлэлт

Мэдээллийн технологийн эрин үед аливаа компани, хувь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд мэдээллийн технологийн бүтээгдэхүүнүүд өргөнөөр ашиглагдаж байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тань манай баг танд тусалж хамтран ажиллана.

Бид дараах програм хөгжүүлэлтийн үйлчилгээг үзүүлж байна

Хамгийн сүүлийн үеийн програмчлалын хэл болон хэрэгслүүдийг ашиглан таны хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсээр байна.

Вэб хөгжүүлэлт

Хамгийн сүүлийн үеийн веб технологиудыг бүтээлч сэтгэлгээтэй хослуулан таны бизнесийн хэрэгцээнд нийцсэн вэбсайтыг бүтээж, онлайн орчинд бизнесийн боломжоо нээхэд тань тусална.

Mobile App хөгжүүлэлт

Таны бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, хэрэглэгчдийг татах, бизнесийг тань дэмжих Mobile app хөгжүүлж, өнөөгийн дижитал орчинд өрсөлдөх чадварыг тань нэмнэ.

UX/UI

Дижитал бүтээгдэхүүний интерфейсийг хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, сонирхол татсан шийдлээр бүтээн, брэндийн эерэг дүр төрхийг бий болгоно.

Дата анализ

Өгөгдөлд тулгуурласан шийдвэр гарган, стратеги төлөвлөлт, алсын хараагаа илүү бодит, үр дүнтэй болгоход тань туслах аналитик техник, хамгийн сүүлийн үеийн хэрэгслүүдийг бид санал болгодог.

AI, ML хөгжүүлэлт

Хиймэл оюун ухаан, машин сургалтын технологийг ашиглан процессыг автоматжуулах, трендийг олж илрүүлэх, ирээдүйн төлөв болон өгөгдлийг урьдчилан таамаглан илүү ухаалаг шийдлийг санал болгодог.

POS, SoftPOS

Борлуулалтын процессыг POS төхөөрөмж болон POS-н програм хөгжүүлэлтийн тусламжтайгаар хялбарчилж, таны бизнесийн өгөөжийг нэмэгдүүлэх төлбөрийн шийдлийг бид санал болгож байна.

Робот автоматжуулалт

Нэгэн хэвийн, олон давтагдсан, цаг үрсэн ажлуудыг автоматжуулж, ажлын бүтээмж, алдаагүй зөв байдал болон нарийвчлалыг сайжруулах робот хөгжүүлэлт бид гүйцэтгэдэг.

Outsourcing хөгжүүлэлт

Мэргэжлийн багт хөгжүүлэлтийн ажлаа даатгаснаар эрсдэлийг бууруулж, цаг хугацаа болон зардал хэмнэн, үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломж олгодог.

IT Consulting

Технологийн нарийн төвөгтэй асуудалд гарц гаргалгаа олоход тань туслах Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээг үзүүлж, бизнесийг тань дэмжинэ.

Хөгжүүлэлтийн цикл

Хөгжүүлэлтийн циклийг зөв төлөвлөснөөр бизнесүүд хөгжүүлэлтийн процессыг оновчтой болгож, төслийн менежментийг сайжруулж, эрсдэлийг бууруулж, чанарыг баталгаажуулж, эцсийн дүндээ хэрэглэгчийн хүлээлтэд нийцсэн бүтээгдэхүүн, програм хангамжийг хүргэх боломжтой.

Таны хэрэгцээнд нийцсэн шийдлийг боловсруулахын тулд дараах алхмуудыг гүйцэтгэнэ.

Хэрэглэгчээ сонсох

Хэрэглэгчийн хүсэлт, хэрэгцээг сонсож, анализ хийнэ.

Шийдэл санал болгох

Хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлүүдийг санал болгоно.

Хөгжүүлэлт хийх

Тохирсон шийдлээ хөгжүүлэх, тестлэх, турших ажил явагдана.

Нэвтрүүлэлт, суурилуулалт хийх

Бүрэн болсон шийдлийг нэвтрүүлэн суурилуулж, хэрэглэгчид хүлээлгэнэ өгнө

Дэмжлэг үйлчилгээ үзүүлэх

Нэвтрүүлэлтийн дараа сургалт болон засвар сайжруулалтийг гүйцэтгэн дэмжиж ажиллана.

Яагаад Нүбисофт гэж?

Бид төслийг эхнээс нь дуустал цогцоор нь шийдэх бөгөөд таны асуудлыг арилгахад бүрэн анхаарна. Төслийн дараа мөн дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг.

Цогц шийдлийн давуу тал нь юу вэ?

Асуудлыг цогцоор нь шийдээгүйгээс ирээдүйд үүнээс үүдсэн шинэ асуудал үүсэх, асуудал нь томрох, зардал өсөх г.м эрсдэлүүд бий болдог. Тиймээс бид асуудлыг цогцоор нь шийдэхийг эрмэлздэг. Энэ нь ирээдүйд гарах зардалыг бууруулах давуу талтай юм.

IT шийдэл боловсруулахад ямар хэмжээний зардал төсөв шаардлагатай вэ?

Таны хэрэгцээ шаардагад тулгуурлан төслийн өртөг тооцоологдох бөгөөд бид хүн/өдрийн үнэлгээнд тулгуурлан төслийн хугацаанаас хамаарч зардалыг тооцож гаргадаг.

Хөгжүүлэлтийн case studies

Амжилттай дижитал бүтээгдэхүүн гаргах нь нарийн процесс бөгөөд зөв партнераа сонгох, тохиромжтой шийдэл боловсруулан зөв аргаар хөгжүүлэх нь чухал.

Танай байгууллагад үйл ажиллагаагаа хөнгөвчлөх програм хөгжүүлэлт хийлгэх хэрэгцээ шаардлага тулгарч байна уу?

Бид таны хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан програм хангамжийн төрөл бүрийн шийдлүүдийг санал болгож байна.