ДАТА АНАЛИЗ

Өгөгдлийн үнэ цэнийг бүтээж, шийдвэр гаргалтыг
илүү үр дүнтэй болгоход бид танд туслахад бэлэн байна.

Дата анализ гэж юу вэ?

Өгөгдлийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, тайлагнах үйл ажиллагаа юм. Бизнес аналитик шийдлийг бий болгосноор өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргаж, ирээдүйг төлөвлөх учир байгууллагад өрсөлдөхүйц давуу талыг бий болгодог.

Аналитик зөвлөх үйлчилгээ

Тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэлтэс болон байгууллагын хүрээнд дата анализыг оновчтой нэвтрүүлэхэд туслах зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

  • Харилцагчийн анализ
  • Борлуулалт, бүтээгдэхүүний анализ
  • HR анализ
  • Үйл ажиллагааны анализ

Дата анализ нэвтрүүлэлт

Бид танд дата анализыг хэрэгжүүлэх үр дүнтэй шийдлийг боловсруулан, нэвтрүүлэх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Их өгөгдөл (big data)
  • Машин сургалт (machine learning)
  • Дата дүрслэл (data visualization)
    гэх мэт

Data warehouse

Дата агуулахын (data warehouse) гол зорилго нь мэдээллийн буюу дата төвлөрсөн санг бий болгож, аналитик хийх, тайлан боловсруулахад хурдан, нэгдсэн бүтэцтэй байлгах шийдэл юм.

  • Зөвлөх үйлчилгээ
  • Судалгаа болон дизайн гаргах
  • Нэвтрүүлэлт, хөрвүүлэлт
  • Хэвийн ажиллагаа

BI хөгжүүлэлт

Өгөгдлийг дүрслэх, удирдлагуудад мэдээллийг оновчтой хүргэх, тайлан, диаграм хөгжүүлэлтийн үйлчилгээг мөн та манайхаас авах боломжтой.

  • Зөвлөх үйлчилгээ
  • Тайлан хөгжүүлэлт
  • Нэвтрүүлэлт
  • Хэвийн ажиллагаа

Microsoft Power BI

Power BI нь Microsoft-ын Power Platform-ын бүтээгдэхүүн бөгөөд өгөгдлийг олон төрлийн эх үүсвэрээс боловсруулан бизнес шинжилгээ хийх, дүрслэн харуулах, шийдвэр гаргахад туслах клауд платформ шийдэл юм.

Яагаад Power BI сонгох хэрэгтэй вэ?

Power BI-г 2023 оны байдлаар дэлхийн 100,000 гаруй байгууллага өөрсдийн дата анализ болон тайлан боловсруулалтад ашиглаж байна. Дэлхийн шилдэг технологиудыг тодорхойлогч Gartner-с Power BI-г тэргүүлэгч Business Intelligence Platform гэж нэрлэсэн.

Өөрсдийн өгөгдөлд хялбар, хурднаар хандах

120 гаруй төрлийн өгөгдлийн эх үүсвэртэй шууд холбогдох боломжтой.

Өгөгдлийн үнэ цэнэ өсөх

Өгөгдлийн холбоо хамаарал, уялдааг гаргаж тайлан боловсруулснаар өгөгдөл илүү үнэ цэнтэй болж хувирна.

Дурын төхөөрөмжөөс хандах

Веб, таблет, мобайл аль ч төхөөрөмжөөс хандах боломжтой.

Өгөгдөлд тулгуурласан бизнес шийдвэр гаргалт

Шийдвэр гаргалт илүү үр дүнтэй.

Хэрэглэхэд хялбар

Интерфейс нь бусад Microsoft бүтээгдэхүүнтэй ижил төстэй тул сурахад бага хугацаа зарцуулна.

Хүн бүрт өгөгдлийг загварчлах, анализ хийх боломжийг олгох

Low-code төрлийн платформ учир хүн бүр өөрсдийн тайлан, дашбоард хийх боломжтой.

Power BI нь Microsoft-ын бусад бүтээгдэхүүнтэй интеграци хийхэд хялбар тул байгууллагууд сэтгэл хангалуун байдаг.

Хөгжүүлэлтийн case studies

Амжилттай дижитал бүтээгдэхүүн гаргах нь нарийн процесс бөгөөд зөв партнераа сонгох, тохиромжтой шийдэл боловсруулан зөв аргаар хөгжүүлэх нь чухал.

Та байгууллагадаа Дата анализын зөвлөх үйлчилгээ, шийдэл сонирхож байна уу?

Бид танд өрсөлдөхүйц давуу талыг бий болгох шийдлийг санал болгож байна.