Learning Management System

Онлайн сургалтын цогц шийдлийг санал болгож байна.

LMS гэж юу вэ?

Сургалтын удирдлагын систем (LMS) онлайн сургалтын цогц шийдлийг багтаасан платформ ба доорх боломжуудыг олгоно.
- Сургалт төлөвлөх
- Сургалтын контентийг зохион байгуулах
- Сургалтын явцыг хянах, тайлагнах
- Суралцагчийг дүн болон явцыг хянах
- Суралцагчтай холбогдох

Яагаад LMS нэвтрүүлэх шаардлагатай вэ?

Хэрвээ таны бизнес сургалт хичээл явуулж ажилтаны мэдлэг чадварыг тэлэх, нэгэн жигд хүртээмжтэй сургалт мэдээлэл түгээх хэрэгцээ байгаа бол LMS нь цогц шийдлийг олгодог.

-Нэг платформоос хүртээмжтэй мэдлэг олгох
-Сурах, мэдлэгээ тэлэх хандлага нэмэгдүүлэх
-Онлайнаар хандах уян хатан байдал
-Хэрэглэгчийн явц, үр дүнг хянах
-Сургалтын агуулга, явц, хамрагдалтыг хянах
-Сургалтыг төгсгөлд батламж өгөх боломж
-ажилтаны мэдлэг чадваруудыг нэмэгдүүлэх

Moodle онцлогууд

Moodle бол зүгээр нэг LMS платформоос илүү зүйлийг танд өгдөг бөгөөд дэлхийн шилдэг, хамгийн үр дүнтэй онлайн сургалтын платформыг бий болгоход бүх цаг хугацаа, хүч боломжоо зориулсан сургагч багш, хөгжүүлэгчид, системийн администраторууд болон суралцагчдын хамтын бүтээл юм.

Moodle LMS-ийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон мянган сургууль, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургагч багш, компаниуд сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэсээр байна.

Open-source

Бүх төрлийн байдлаар ашиглах, түгээх, өөрчлөхөд үнэгүй платформ юм. Энэ нь байгууллагууд өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэлт хийн ашиглах боломжийг олгодог.

Customizable

Өндөр түвшинд, уян хатнаар хөгжүүлэлт хийх боломжтой ба нэмэлт боломжуудаар өргөтгөх бэлэн хэрэгслүүдтэй. Хэрэглэгчид өөрсдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн платформ дээр хувийн сургалтын орчныг бүрдүүлэх боломжтой.

User-Friendly

Moodle нь энгийн бөгөөд хэрэглэхэд хялбар интерфэйстэй, хэрэглэгчдэд ээлтэй, ойлгомжтой байхаар бүтээгдсэн. Энэ нь анхан шатнаас эхлээд ахисан хүртэлх бүх түвшний хэрэглэгчид төвөггүй ашиглах боломжтой.

Collaborative

Moodle нь форум, вики, чат зэрэг олон төрлийн хамтын ажиллагааны хэрэгслүүдийг агуулдаг ба энэ нь суралцагчдад хамтран ажиллах, санал бодлоо хуваалцах талбар болдог.

Mobile-friendly

Moodle нь гар утаснаас ашиглах боломжтой бөгөөд оюутнууд ухаалаг утас, таблет гэх мэт дурын төхөөрөмжөөс хичээлийн агуулга, материалыг ашиглахад тохиромжтой дизайнтай.

Secure

Moodle нь мэдээллийн нууцлалыг хангадаг олон төрлийн хамгаалалтын функц бүхий аюулгүй платформ юм.

Танд сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад асуудал тулгарч байна уу?

Бид танд өргөн хүрээний боломж, үр ашгийг бий болгодог хүчирхэг, олон талт сургалтын удирдлагын системийг санал болгож байна.