UX/UI Дизайн

UX/UI дизайнаар хэрэглэгчийн сэтгэл ханамж, бизнесийн үр дүнг нэмэгдүүлэхэд бид танд тусална.

UX дизайн гэж юу вэ?

UX дизайн нь дижитал бүтээгдэхүүний гол цөм юм. Энэ нь хэрэглэгчид болон дижитал бүтээгдэхүүнүүдийн хооронд ойлгомжтой, үр ашигтай, тааламжтай харилцааг бий болгоход чиглэдэг. Хэрэглэгчийн зорилго, хэрэгцээ шаардлага болон тулгарч буй бэрхшээлийг тодорхойлсноор вэб сайт болон мобайл аппликейшны ойлгомжтой, үзэмж сайтай интерфэйсийг бүтээх боломжтой.

Вэб, Апп UX/UI дизайн

Вэб, Апп UX/UI дизайн нь функц сайтай, сонирхол татахуйц, хэрэглэгч төвтэй интерфэйсийг бий болгоход чиглэсэн дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэх чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Бидний зорилго бол хэрэглэгчийг дараагийн алхамд саадгүй чиглүүлж, Wireframing болон Prototype-аас эхлээд визуал дизайн, интерактив элементүүд хүртэл хэрэглэгчийн интерфэйсийн бүх талыг нямбайлан загварчилахад оршдог.

Дизайн спринт

Манай Дизайн Спринт үйлчилгээ нь шинэ санаа боловсруулж буй гарааны бизнес эрхлэгчид болон дижитал бүтээгдэхүүнээ шинэчлэхийг хүсч буй байгуулагуудад тохиромжтой. Энэ нь цаг хугацаа хэмнэсэн, зардал багатай, шинэлэг санааг бий болгох, цогц асуудлыг шийдвэрлэх болон дизайны үндэслэлтэй шийдвэр гаргахад туслах үйлчилгээ юм.

Wireframe ба Prototype

Wireframe нь дижитал бүтээгдэхүүний хуудасны зохион байгуулалт, бүтэц, функцыг тоймлон харуулсан нарийвчлал багатай дүрслэл юм. Харин Prototype нь интерактив бөгөөд бүтээгдэхүүний интерфэйсийн илүү нарийвчилсан дүрслэл юм. Эдгээр нь хөгжүүлэлтийн шат руу шилжихээсээ өмнө хэрэглэгчийн туршлагыг туршиж, сайжруулах боломжийг олгодог.

UX зөвлөх үйлчилгээ

Бид хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, вэб, аппны урсгалыг оновчтой болгох, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж, шийдлүүдийг санал болгодог. Манай UX зөвлөх үйлчилгээний тусламжтайгаар байгууллага болон стартапууд оновчтой шийдэл боловсруулах, эцсийн дүндээ хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой.

Яагаад UX дизайн хэрэгтэй вэ?

UX бол дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэх амжилт болон бизнесийн өсөлтөд шууд нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. Сайн зохион бүтээгдсэн, хэрэглэгч төвтэй UX нь үйлчлүүлэгчдийг татах, идэвхитэй харилцагч болгох, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, эцэст нь бизнесийн зорилгодоо хүрэх түлхүүр юм. Компаний онцлог, брендинг болон дижитал бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх эцсийн зорилго зэргийг уялдуулах нь гол хүчин зүйл болдог.

UX дизайны процесс

Бид дижитал бүтээгдэхүүн боловсруулахад тохирсон UX дизайны уялдаатай процессоор ажилладаг. Энэ процесс нь анхны санаанаас эцсийн хэрэглэгчдэд хүргэх хүртэл бүх үйл явц гэж хэлж болно. Манай UX/UI дизайны баг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үе шат бүрт таны бизнесийн зорилгод нийцсэн хэрэглэгчийн туршлагыг бий болгохын тулд нягт хамтран ажиллах болно.

Тодорхойлох үе

Энэ үед компаний бизнесийн зорилго, зорилтот хэрэглэгчид болон төслийн шаардлагыг тодорхойлох суурь шат юм.

Үр дүнтэй болгохын тулд зах зээлийн шинжилгээ, хэрэглэгчийн судалгаа зэрэг нарийн судалгаа хийдэг. Төслийн ерөнхий цар хүрээг боловсруулж, зорилтот хэрэглэгчийн хэд хэдэн персона тодорхойлон, хэрэглэгчийн замналыг зураглаж дуусгана.

Wireframe ба Prototype

Өмнөх суурь шат дууссаны дараа дизайны үе шатанд шилждэг. Дижитал бүтээгдэхүүний бүтэц, зохион байгуулалтыг бий болгохын тулд мэдээллийн архитектур, wireframe-ыг гаргана.

Вэб болон апп-ны навигаци, логик шатлал, агуулгын үр дүнтэй зохион байгуулалтад гол анхаарлаа хандуулдаг. Энэ үед оролцогч талуудтай хамтран ажиллаж, нэг ойлголцлын цэгт хүрэх нь хамгийн чухал.

Визуал дизайн

AI болон wireframe боловсруулсны дараа интерфейсын харагдах байдлыг загварчилна. Энэ үе шатанд компаний хэв маяг, брендинг дээр суурилан өнгөний схем, зураглал, дүрс дүрслэл зэрэг визуал элементүүдийг ашиглан гоо зүйтэй, хэрэглэгчдэд нийцтэй интерфейсийг боловсруулна.

Визуал дизайн нь брэндийн онцлогтой нийцэж, гоо зүйн болон сэтгэл татам дүр төрх, мэдрэмжийг бий болгосноор хэрэглэгчийн туршлагыг сайжруулдаг.

Хэрэглэгчийн тест

Энэ үед хэрэглэгчдийн хөгжүүлэлт эхлэхээс өмнө санаагаа бодитоор турших боложтой шат юм. Вэб болон апп-ны Interactive Prototype /турших боломжтой дизайны хувилбар/ ашиглан хэрэглэгчийн үйлдлийг ажиглаж, санал хүсэлтийг нь цуглуулдаг.

Энэ үе шат нь хэрэглэгч аль хэсэгт илүү анхаарч, аль хэсгийн ойлгохгүй асуудал үүсч байгааг тодруулж, сайжруулах шаардлагатай хэсгүүдийг тодорхойлоход тусалдаг. Хэрэглэгийн тестийг төслийн шаардлагаас хамааран биечилсэн болон зайн туршилт эсвэл автоматжуулсан хэрэгслээр хийж болно.

Давталт ба сайжруулалт

UX процесс нь эцсийн зорилгод нийцүүлэх шийдэл хүртэл давтагдах процесстой байна. Учир нь хэрэглэгчийн тестийн үр дүн болон санал хүсэлтийг дизайныг боловсронгуй, оновчтой болгох хүртэл дээрх процессийг давтдаг гэсэн үг юм.

Олж авсан ойлголт дээр үндэслэн UX-ыг сайжруулах, ашиглахад тохиромжтой аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрчлөлт, сайжруулалтыг хийдэг.

Та байгууллагадаа UX/UI дизайны үйлчилгээ, шийдэл сонирхож байна уу?

Бид UX/UI дизайны үйлчилгээгээрээ дижитал орчинд таны бизнесийг хэрэглэгчийн хүлээлтэд нийцүүлэн загварчилж, бизнесийн өсөлтөө дэмжихэд тань тусалъя!